Үс засуулбал: Өнгө зүс сайжирна 20 минутын өмнө

Зуны дунд Улаан морь сар
Хоёр хар мэнгэтэй Улаагчин гахай өдөр
Аргын тооллын: 2017.6.29, Пүрэв гараг
Наран ургах шингэх: 04.56-20.55
Үс засуулбал: Өнгө зүс сайжирна
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Сансар
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээх, бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ