Өнөөдөр болох үйл явдал

09:00 цагт: "Туушин Премьер" зочид буудалд Монгол Оросын Төв банк хоорондын дугуй ширээний уулзалт болно.
10:30 цагт: Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн (ББЗХ)-гээс зохион байгуулж буй “2017 оны Баялгийн Засаглалын Индекс”-ийн үр дүнг танилцуулах хэвлэлийн бага хурал Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд болно.
11:00 цагт: Эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлууд, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар салбарынхны болон иргэдийн саналыг тусгах зорилготой “ХАМТДАА ШИЙДВЭРЛЭЕ” олон нийтийн санал асуулгын дүнг танилцуулах арга хэмжээ ЭМЯ-д болно.
11.00 цагт: Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан “Шүүгч сонгон шалгаруулах шинэчилсэн журам”-ын талаар хэвлэлийн бага хурал хийх юм байна.
12:00 цагт: Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд шилдэг залуу эмчид Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардуулах ёслол болно.
12:00 цагт: БОАЖЯ-д утааны талаар хэвлэлийн хурал зарлалаа.
17:00 цагт: МУЭ-ийын шагналт Л.Гантөмөр, МУЭ-ийн шагналт, СТА Ө.Дарамбазар, шавь, МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхийлөгч Б.Лхагважав нарын хамтарсан "Аялгуут солир III" уран зургийн үзэсгэлэн МУЭ-ийн Арт галлерейд нээлтээ хийнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ