ДХЯ, шүүхийн байрыг буудсан цагдаагийн нисдэг тэрэг олджээ

Каракас хотын төвд байшин барилгыг буудсан цагдаагийн хулгайлагдсан нисдэг тэргийг хууль сахиулагчид олж чадлаа гэж Венесуэлийн дэд ерөнхийлөгч Тарек Эль-Айссами мэдэгджээ.

Түүний хэлснээр, нисдэг тэргийг Осма суурингийн ойролцоох далайн эрэг хавиас олсон байна. Нисдэг тэргийг жолоодож явсан сөрөг хүчнийхнийг одоогоор бариагүй байна. Эрх баригчдын төлөөлөгч Твиттерт ингэж бичжээ.Түрүүнд нь төрийн тэргүүн Николас Мадуро шүүх болон дотоод хэргийн яамны байшинг буудсан хэрэг явдлыг террорын ажиллагаа гэж тодорхойлоод байсан юм.

Нэг өдрийн өмнө цагдаагийн хулгайлагдсан нисдэг тэрэг хөлөглөсөн сөрөг хүчнийхэн Дээд шүүх болон ДХЯ-ны байранд дөхөж ирээд,эдгээр байшинг буудаж, гранат шиджээ.

Нисдэг тэргэнд Венесуэлийн цагдаагийн офицер Оскар Перес гэгч сууж явсан бөгөөд тэрээр нийгмийн сүлжээнд тавьсан бичлэгтээ Мадурогийн эсрэг босч эхлэж байгаа тухайгааярьсан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ