Facebook хэрэглэгчдийн тоо хоёр тэрбумд хүрэв

Нийгмийн Facebook сүлжээн дэх аккаунтын тоо хоёр тэрбумд хүрснийг уг сүлжээг үндэслэгч Марк Цукерберг мэдээлжээ.
“Энэ өглөө Facebook хэрэглэгчдийн тоо албан ёсоор хоёр тэрбум болж байна! Бид хүмүүсийг нэгтгэснээрийнхүү амжилтад хүрлээ,харин одоо бие биедээ улам ойр дөт байхад ньнийт дэлхийн хүмүүст туслацгааая” гэж Цукерберг нийгмийн сүлжээн дэх өөрийн хуудсанд бичсэн байна.
Нийгмийн Facebook сүлжээг2004 оны хоёрдугаар сард америкийн 19 настай оюутан Цукперберг үндэслэн байгуулсан юм. Эхлээд сайт зөвхөн Hарвардад суралцагчдад л нээлттэй байжээ.Интернэт хэрэглэгч бүх хүний хувьд бүртгэл 2006 оны есдүгээр сараас нээлттэй болсон байна.
Компанийн төв байр Калифорнийн Менло-Парк хотод байдаг юм.2017 оны гуравдугаар сарын эцсээр ажилтны тоо 18 770 байсан нь оныүзүүлэлтээр 38%-иар өсчээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ