Ухаан санаа муудалт: тархи хөгширөхийг удаашруулах 3 арга

Ухаан санаа мууддагнарийн шалтгаан хараахан тодорхойгүй ч,тархи “буруу хөгширөх” ньэрсдэлийннэг хүчин зүйл мөн гэдгийг эрдэмтэд мэддэг байна.АНУ-ын Шинжлэх ухаан, техник, анагаах ухааны үндэсний академиудын мэргэжилтнүүдухаан санаа муудах өвчин, Альцгеймерийн өвчний тухай нийтлэлүүдэд өргөн цараатай дүн шинжилгээ хийгээд,ухаан санаа муудахыг удаашруулах юмуу тэр ч байтугай үүнээс урьдчилан сэргийлж чадах гурван гол арга байдгийг илрүүлжээ.

Тархины дасгал хийх Үгсийн сүлжээ таах юмуу онлайн-тоглоом тоглох нь сэтгэлгээг хөгжүүлэхэд тусладаг байна. Онлайн-тоглоом үр нөлөөтэй гэдэг нь маргаантай байгаа ч,тархины дасгал хийх нь түүний нейронууд болоннейроны сүлжээний чадварыгихэсгэдэг байж болох талтай.Тархиа тогтмол ажиллуулдаг буюу тархины дасгал тогтмол хийдэг байсан тэр настай хүмүүс “оюун санааны ямар ч дасгал” хийдэггүй байсан үе тэнгийхнийгээ бодвол ухаан санаамуудах өвчинд цөөн шаналж байсныг хэд хэдэн багаахан судалгаа харуулжээ.

Цусны даралтаа хянаж байх

Цусны даралт их ихсэх, ялангуяа толгой, хүзүүг тэжээдэг тэрартерийн даралт ихсэх ньоюун ухааны чадамж муудсантай холбоотой байж болох талтай нь 2013 онд хийсэнсудалгааны дүнгээс тодорохой харагдсан байна. Брахиалын цусны даралт ихтэй (гарт хэмждэг даралт) хүмүүсхарааны чадамжидаанайдах хэрэгтэй байсан тестүүдийг муу гүйцэтгэж байсныг австралийн эрдэмтэд илрүүлжээ.Артерийн төвийн өндөрдаралт ньхарааны ажиглалтад төдийгүй, мэдээлэл боловсруулах хурдад нөлөөлж байсан байна. Тийнхүүцусны төвийн даралтын үзүүлэлт нь өвчтөн эрсдэлийн бүлэгт орж байгаа эсэхийг тодорхойлоход тусладаг юм.

Биеийн дасгал хийх

Биеийн ачаалал нь бүхэлдээ эрүүл мэндэд ашиг тустай, харин нас дээр гарсан үедбүр чонцгой чухал юм.Ийм ачаалал нь тархи хөгширөх,үүнийг дагаадтанин мэдэхийн үйл ажиллагаа муудахыг удаашруулахад тусладаг байна. Тогтмол дасгал хийх нь настай хүмүүст удаан хугацаагаар ухаансанаа эрүүл хэвээр байхад туслах боломж олгодог ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ