Зарим аймгийн наадам тэмдэглэх хугацааг өөрчиллөө

Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалттай холбогдуулан Засгийн газрын хуралдаанаар зарим аймгуудын наадам тэмдэглэх хугацааг өөрчилжээ. Ингэхдээ тухайн аймгийн Засаг дарга нараас ирүүлсэн хүсэлтийг харгалзан нэр бүхий аймгуудын баяр наадмын товыг өөрчилсөн байна. Тухайлбал,

  • Баянхонгор сум байгуулагдсаны 60 жилийн ойг хамтатгаж Баянхонгор аймгийн наадмыг долоодугаар сарын 21-22-нд,
  • Зарим суманд шүлхий өвчин гарсан, нийт нутгаар нь гантайбайгааг харгалзан Дорноговь аймгийн наадмыг долоодугаар сарын 28-29-нд,
  • Зүүн бүсийн хурдан морины уралдаантай хамтатган Сүхбаатар аймгийн наадмыг долоодугаар сарын 28-29-нд зохион байгуулахаар боллоо.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь санал хураалт болох 2017 оны долдугаар сарын 7-ны өдөр орон нутагтаа аймаг, сумын наадам хийхгүй байхыг аймгуудын Засаг дарга нарт үүрэг болголоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ