Ирэх сарын 12-ноос Австрали руу ШУУД НИСЛЭГТЭЙ болно

Монголчууд Австрали улс руу сурах, ажиллаж амьдрахаар зорьдог болсон. Өөрөөр хэлбэл Монголчуудын байнга зорчдог шахуу чиглэл юм.

Тэгвэл Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ХК нислэгийн сүлжээгээ өргөжүүлэхээр Хонконгийн /Cathay Pacific/ компанитай аялалын дугаар хамтран эзэмшиж нислэг үйлдэхээр хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.

Тус гэрээний дагуу ирэх долдугаар сарын 12-ноос борлуулалтаа эхэлж хамтарсан нислэг үйлдэх юм. Гэрээний дагуу “Cathay Pacific” компанийн Хонконгоос цааших гурван улсын зургаан хот руу буюу Австралийн Перт, Брисбен, Сидней, Мельбурн, Энэтхэгийн Шинэ Дели болон Сингапур руу хамтарсан нислэг үйлдэнэ.

Мөн эдгээр хотуудаас Монгол руу зорчих зорчигч урсгалыг Хонгконгоор дамжуулан тээвэрлэх боломж нээгдэж байна. Мөн эдгээр хотуудаас Монгол руу зорчих зорчигч урсгалыг Хонконгоор дамжуулан тээвэрлэх юм. Ингэснээр нислэгийн тийзийн үнэ хямдрахаас гадна агаарын тээврийн компаниудын нислэгийн шинэ шугам нээх боломжийг нэмэгдүүлнэ гэж Зам, Тээврийн Хөгжлийн яамнаас мэдээллээ.

Cathay Pacific компани нь дэлхийн 200 гаруй чиглэлд зорчигч, ачаа тээврийн үйлчилгээ үзүүлдэг Хонконгийн агаарын тээврийн компани юм.

Эх сурвалж: МИАТ ХК

СЭТГЭГДЭЛ БИЧИХ