Америк 105 орны 280 нисэх буудалд зорчигчдыг шалгах журмыг чангатгажээ

Америкийн эрх баригчид АНУ руу нислэг үйлддэг нисэх онгоцны зорчигчдыг шалгахад аюулгүй байдлыг хангах арга хэмжээг чангатгаж байна. Шинэ шаардлага нь 105 орны 280 нисэх буудалд хамаатай ажээ.Лхагва гарагт АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын яамны сайтад байршуулсан тус яамнытанилцуулах баримт бичигт ингэж мэдээлсэн байна.

Хүлээлгийн бүсэдболон агаарын хөлгийн эргэн тойронд аюулгүй байдлыг хангах арга хэмжээг чангатгах ёстойгоос гадна,техник хэрэгслийн тусламжтайгаар зорчигчдыг шалгах ажлыг боловсронгуй болгож, түүнчилэн персонал электрон хэрэгсэлд илүү нарийн үзлэг хийх ёстой гэж тодруулан тайлбарлажээ.Сургуультай нохой ашиглах практикийг өргөжүүлж,илүү боловсронгуй технологи хэрэглэж,урьдчилсан үзлэг хийх нэмэлт бүсбий болгох ёстойг тус яам тэмдэглэсэн байна.

Хэрвээ аль нэгэн улс нисэх буудалд зорчигчдыг шалгах ажлыг чангатгахаас татгалзсан тохиолдолд тухайлбал,энэ орноосАНУ руу нислэг үйлдэхийгзогсоож болох ажээ.

Энэ оны гуравдугаар сарын 21-намерикийн засгийн газар гар утаснаас том хэмжээтэй электрон төхөөрөмжийг нисэх онгоцонд авч орохыг олон улсын 10 томхон нисэх буудлаас АНУ руу нисч буй зорчигчдод хориглосныг ТАСС агентлаг дурджээ.Энэ арга хэмжээ нь Египет, Иордан, Кувейт, Катар, Турк,Саудын Араб, Арабын нэгдсэн эмиртулсад хамаатай юм.Сүүлд нь америкийн эрх баригчидевропын хэд хэдэн орнынисэх онгоцонд нөүтбүүк авч ороход уг хоригийг хамруулах боломжийгхэлэлцсэнбайна.Шинэ журмаар нисэхийн компани аюулгүй байдлыг хангах шаардлагатайарга хэмжээ авахгүй тохиолдолдл энэхүү арга хэмжээг авах юм байна

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ