Өвчтөн эм, тарианд зориулж өөрөөсөө мөнгө гаргасан бол буцааж олгогдоно

Даатгуулагч эмнэлэгт хэвтэхдээ эм, тарианд зориулж өөрөөсөө мөнгө гаргасан бол буцааж олгогдоно.
Тодруулбал, эмнэлэг даатгуулагчийг хэвтэн эмчлүүлэх хугацаанд зайлшгүй шаардлагаар өвчний түүхэнд бичигдсэн эм, тариа ороох боох материалыг өөрөөр нь гаргуулж хэрэглэх тохиолдол гардаг.
Гэхдээ өвчтөнөөс гаргасан зардлыг зах зээлийн жишиг үнээр тооцон тухайн тусламж, үйлчилгээ үзүүлсэн улсын эмнэлэг буцаан олгох үүрэгтэй байдаг. Тиймээс эрүүл мэндийн даатгалаараа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөн өвчний түүхэнд бичигдсэн эм, тариа ороох боох материалыг хувиасаа зардал гарган авсан бол холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн зардлаа буцааж аваарай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ