Түймэр унтрааж буй албан хаагчдад “М-Си-Эс Кока-Кола” ХХК-аас бүтээгдэхүүний дээж хүргүүлжээ

Өнөөдрийн байдлаар Булган аймаг Бугат суманд нэг, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд нэг, Ерөө суманд хоёр, Мандал суманд нэг түймэр, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд нэг түймэр, Төв аймгийн Мөнгөнморьт суманд нэг түймэр, Дорнод аймгийн Халх гол суманд нэг түймэр, нийт найман түймэр асаж байгаа бол Булган аймгийн Тэшиг суманд хоёр, Хутаг-Өндөр, Сэлэнгэ, суманд тус бүр нэг, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд нэг, Төв аймгийн Батсүмбэр, Жаргалант суманд тус бүр нэг түймэр, Хэнтий аймгийн Батширээт суманд нэг түймэр нийт найман түймрийг цурманд оруулаад байна.

Дээрх түймрүүдэд онцгой байдлын байгууллагаас 346 албан хаагч, 25 автомашин, орон нутгаас 334 иргэн, 38 автомашинтай нийт 680 хүн, нэг нисдэг тэрэг, 41 автомашин, 16 морьтойгоор ажиллаж байгаа юм.Эдгээр албан хаагчдад“М-Си-Эс Кока Кола” ХХК-ийн зүгээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өөрсдийн бүтээгдэхүүнээр тусламж үзүүлж, бүтээгдэхүүний дээжийг ОБЕГ-т өнөөдөр гардуулж өглөө. Түүнчлэн тус компанийн зүгээс ард иргэддээ хандан иргэний үүргээ ухамсарлан, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг уриалав.

Тус компани нь “Марш тактик-тусгай бэлтгэлийн тэмцээн”-д оролцсон баг тамирчдад болон онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хүүхдийн баярын арга хэмжээнд зориулан бүтээгдэхүүнийнхээ дээжээр бэлэг барьж байсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ