Канадын биологчид хүний амьдралд хязгаар байхгүй гэдгийг илрүүлжээ

Хүн төрөлхтөн амьдралынхаа хязгаарт хараахан хүрээгүй гэсэн дүгнэлтийг канадын эрдэмтэд хийжээ.Тэдний дүгнэлт нь хүний насыг 115 жилээр тогтоосон америкийн эрдэмтдийн ноднин жилийн судалгаагняцааж байна. “Nature” сэтгүүлд нийтлэгдсэн өгүүлэлд ингэж дурджээ.

Канадын эрдэмтэд сүүлийн 50 жилд хүмүүсийн наслалтад гарсан өөрчлөлтөд дахин дүн шинжилгээ хийгээд,хүн төрөлхтөнамьдралынхаа хязгаарт хараахан хүрээгүй гэсэн дүгнэлт хийсэн байна.

“Хэрвээ энэ хязгаар байдаггүй бол, алс ирээдүйд хүмүүс аль хэр удаан амьдрахыг таамаглахад нэн хэцүү.Гурван зуун жилийн өмнө олон хүн өнөөгийн хэмжүүрээр тун богино наслаж байж. Нэгэн цагт хойч үеийнхэн нь 100 нас наслаж чадна гэж тэдэнд хэн нэгэн нь хэлсэн бол, тэд биднийг солиорчихож хэмээн бодох байх” гэж Монреалийн Макгиллын их сургуулийн эрдэмтэн Зигфрид Хекими хэлсэн байна.

Одоо хэд хэдэн оронд дундаж наслалт 60 байна. Японд энэ үзүүлэлт80 хүрч байгаа юм. Дараа нь бие махбодь хөгширөлтөөс болоод бөхөж эхлэдэг.Хүний дээд нас нь 100-115 хүрч болох юм гэж америкийн судлаачид ноднин мэдэгдсэн юм.Үүнийг нотлох юмуу няцаахын тулд Канадын эрдэмтэд 1968 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд АНУ, Их Британи, Франц, Японы өндөр настнуудын наслалтын статистикт дүн шинжилгээ хийжээ.

Тодорхой насан дахь нас баралтын тоог тэд сонирхоогүй байна. Нас барсан хүмүүсийн тоо хаана мэдэгдэм буурч байгаа тухай мэдээлэл хамгийнчухал байжээ.Ингэснээртэднасны хязгаарыг олохоор оролдсон байна.Америкийн биологчдын дүн шинжилгээ хийхээр сонгож авсанөндөр настнуудын тоонь хоёрдмол санаагүй дүгнэлт хийхэд хэтэрхий цөөдсөнд хамаг учир байгаа юм гэж Хекими тэмдэглэжээ.Үүнээс гадна, тэдбаримт сэлтийгтэнцүү биш хоёр хэсэгт буюу 1994 он хүртлэх үе болон үүний дараахиүед хуваасан бөгөөдхарин сүүлчийн, хавьгүй богинохугацаа нь амьдралын хязгаарыг эрж хайхад чухалбайжээ.

Хекими болон түүний мэргэжил нэгтнүүд баримт сэлтийн сонголтыг өргөжүүлж,дурын хэсгүүдэд хуваалгүйгээр, бүхэлд нь дүн шинжилгээ хийсэн байна.Дундаж болон хамгийн дээд наслалт энэ хугацаанд буураагүй бөгөөд америкийн судлаачид амьдралын хязгаарыг биш, харин хамгийн дээд наслалтын хэлбэзлэлийг л илрүүлж чаджээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ