Булган аймгийн гамшигт өртсөн өрхүүдэд гэр олгохоор болжээ

ger

Энэ сарын 28-ны өдөр Булган аймгийн Орхон сумын нутаг Залуугийн гол орчмоор орой болсон хүчтэй салхины улмаас орон гэргүй болсон малчдад аймгийн Онцгой байдлын газрын шийдвэрээр гэр, гэрийн мод олгохоор болжээ.

Гамшигт Булган аймгийн Орхон, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 20 орчим өрх өртөж, нийт 15 нь орон гэргүй болсон аж. Хүчтэй салхи, орсон борооны үер, мөндөрийн улмаас хорогдсон 1200 толгой малын сэг зэмийг онцгой байдлын албан хаагчиднь булж, ариутгал хийсэн байна. Тухайн аймгийн нутаг дэвсгэрээр орсон мөндөр өндөг шиг том байсан хэмээн нутгийниргэд мэдээллэв. Түүнчлэн энэхүү гэнэтийн гамшгийн улмаас эрчим хүч дамжуулах шугамын арав гаруй тулгуур унаж цахилгааны хомсдолд ороод байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ