Сэрэмжлүүлэг: Могойд хатгуулах тохиолдол ихэсчээ

Он гарснаас хойш энэ сарын 21-ний байдлаар могойд хатгуулсан таван тохиолдол Гэмтэл согог судлалын үндэсний төвд бүртгэгджээ.
Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт бөгөөд хатгуулсан тохиолдлын 80 хувь нь 0-15 насны хүүхдүүд байгаа аж.
Mанай оронддөрвөн овог, долоон төрөлд хамаарагдах есөн төрлийн могой байдаг.Есөн зүйлийн могойноос дөрвөн зүйл нь хортой. Үлдсэн таван төрөл нь хоргүй. Амьсгал боогдуулж мэдрэл гэмтээдэг хортой могой байхад цусны улаан бөөмийг задалж үхэлд хүргэх хортой нь ч бий. Могойн хорны найрлага янз бүр учир амьд биетэд үзүүлэх нөлөө үр дагавар нь харилцан адилгүй.
Хоргүймогойдхазуулсан ч ноцтой байж болох бөгөөд энэ нь харшлын урвал буюу халдвар үүсгэдэг гэдгийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээлж байна. Иймд могойд хатгуулсны дараа дараах анхны тусламжийг үзүүлээрэй. Үүнд, яаралтай тусламждуудаж, яаралтай эмчилгээг цаг алдалгүй хүргэх, тайван байлгаж,хөдөлгөөнийг хязгаарлах, идэх, уух зүйлсийг хориглох хэрэгтэй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ