Хуванцар савыг дахин ашиглах нь эрүүл мэндэд аюултай гэнэ

Эрдэмтэд дахин боловсруулсан хуванцар савтай ус болон бусад ундаа уухгүй байхыгзөвлөж байна.Доктор Мэрий Гленвилл энэ талаар судалгаа явуулж, нэг хэвлэлийн хурал дээрсудалгааныхаа дүнгийн тухай ярьжээ.

Олон хүнд хуванцар савтай ус уухад эвтэйхэн байдаг юм.Энэ нь илүү сав авч явахгүй байх боломж олгодгоос гадна,унагавал хагаргахгүй, хуванцар нь шил шиг тийм хүнд биш. Үүний дээр, ийм нэг удаагийнсав нь хортой биш гэдгийг эрдэмтэд нэлээд хэдэн жилийн өмнө нотлосон гэх ч,үүнд нарийн учир бий гэнэ.

Үнэндээ бол хуванцар сав нь тийм ч аюулгүй биш гэдэг нь тодорхой болжээ. Ийм сав ньаюултай бичил биетүүд үржих шалтгаан болох төдийгүй, басхимийн бодисууд, тухайлбал дааврынүйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг бисфенол А гэдэг бодисыгүүсгэж болох юм.

“Хуванцар савнаас бидний илрүүлсэн зарим химийнбодисхүний биеийн бүх системд нөлөөлдөг юм.Тухайлбал,өндгөн эсгадагшлахад нөлөөлж,умай салстах, хөхний хорт хавдар тусах эрсдэлийг ихэсгэдэг байна” гэж Гленвилл хэлээд,энэ нь бүрэн жагсаалт биш, юу гэвэл,нарийн судалгаа хийгдээгүй байгаа юм гэжээ.

Тиймээс, хуванцар сав нь нэг удаагийнх байх ёстой гэж эрдэмтэд зөвлөжбайна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ