Харшлын эсрэг олон улсын чуулга уулзалт боллоо
Монголын харшил судлалын нийгэмлгээс “Өргөн тархсан харшлын вирусийг судалж мэдлэг туршлагаа солилцох” сэдвийн дор чуулга уулзалт зохион байгууллаа. Чуулга уулзалтад Япон, БНСАУ, Сингапур, Финлянд, Тайвань, зэрэг орны төлөөлөгчид оролцож, сургалт зөвлөгөө өгч байгаа юм байна.
Чуулга уулзалтын үеэр Тайванийн Харшлын болон клиникийн дархлаа судлалын төвийн захирал Доктор Jiu-Yao Wang-ийн сэтгэгдлийг сонслоо. Тэрбээр “Монгол Тайвань хамтран хориод жил харшлын эсрэг судалгааг хийж байна. Хэдийгээр Монгол хуурай сэрүүн, Тайвань далайгаар хүрээлэгдсэн чийглэг уур амьсгалтай чбайдаг гэсэн хэдий ч гарч байгаа харшил нь адилхан байна. Монголчуудын дунд хамрын, нүдний зэрэг харшлууд илүү байна. Тиймээс сүүцагаан идээг түлхүү сайн хэрэглэх хэрэгтэй” хэмээн зөвлөлөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ