Агаарын шугамын засварын ажил 50 хувьтай байна

Энэ сарын 28-ныорой Архангай, Булган аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан хүчтэй салхи шуурга гарч, аянга, дуу цахилгаантай аадар бороо орсныулмаас Эрдэнэт – Булганы 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын14 төмөр бетон тулгуур хугарч унан, Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Завхан аймгууд цахилгаангүй болж,20 гаруй айлынгэр, хашаанурж, нэг айл усанд автан, 800 гаруй мал хорогдоод байна.
Цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарсан мэдээлэл авангуут Эрчим хүчний сайд П.Ганхүүгээр ахлуулсан ажлын хэсэгтомилогдон,24 цагийнтуршажиллаж, тог цахилгаангүй байгаа аймгуудыг яаралтай эрчим хүчинд холбохоор газар дээр нь ажиллаж , сэргээнзасварлах ажил шуурхай хийгдэжбайгаа бөгөөд одоогийн байдлаар6 тулгуурыг суурилуулаад байна. Энэ ажилдЦахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн нийт 75 инженер техникийн ажилтан, 29 машин механизм ажиллаж, Улаанбаатар хотоос зориулалтын машин механизмаар бетон тулгууруудыг тээвэрлэж, гэмтэл гарсан газруудад хүргэжээ.
Цахилгаан дамжуулах агаарын шугамын нэг бетон тулгуур гэхэд 26 метрийн урттай, 5.5 тонн жинтэй байдаг юм байна. Бетонон тулгуурыг 32 м/с хурдтай салхиндтэсвэртэй байхаар тооцоолон суурилуулжбайгаа учраас засварын ажилд багагүй цаг,хугацаа шаардагдаж байгаа талаармэргэжилтнүүд ярьж байна.
Байгалийн гамшигтөртөж, хугарч унасан төмөр бетон тулгууруудыг анх 1980 онд суурилуулсан бөгөөд нийтдээ 37 жил ашиглагдаж, хуучирч муудсан тулгуурууд байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ