В, С вирусын шинжилгээнд нийт 41.162 иргэн хамрагджээ

shinjilgee

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг энэ сарын 15-наас эхлэн хэрэгжүүлэх ажил билээ. Харин өнөөдрийн байдлаар гепатитийн В, С вирусын илрүүлэг шинжилгээнд нийт 41.162 иргэн хамрагджээ. Мөн хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд албан байгууллагаар нь хамруулж, нийт 49 байгууллагын 40-65 насны 1727 иргэн хамрагджсан байна.

Гепатитийн С вирусын эерэг гарсан шинжилгээнд вирусын идэвхжил тоолох ажлыг хувийн хэвшлийн 20 лабораториор хийлгэх гэрээ байгуулан ажиллаж байгаа аж. Ирэх есдүгээр сарын 25-ныг хүртэл үргэлжлэх гепатитийн В, С вирусын илрүүлэг шинжилгээнд хамрагдах хүсэлтэй, зорилтот бүлгийн буюу 40-65 насны иргэд 2016, 2017 оны эрүүл мэндийн даатгалдаа бүрэн хамрагдсан байх шаардлагатай юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ