Улаанбаатарт 33 хэм дулаан байна

Малчид, тариаланчид, иргэдийн анхааралд:

Ойрын өдрүүдэд баруун болон төвийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай усархаг аадар бороо орж, борооны өмнө салхи түр зуур ширүүсч, нутгийн зүүн хагаст аагим халуун үргэлжлэх тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2017 оны 06 дугаар сарын 30-ны 20 цагаас 07 дугаар сарын 01-ний 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө түр зуурын бороо орно, дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 19-21 градус, өдөртөө 32-34 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 19-24 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи шөнөдөө зүүн хойноос, өдөртөөбаруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 градус, бусад нутгаар 16-21 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 24-29 градус, Орхон Сэлэнгийн саваар 33-38 градус, бусад нутгаар 30-35 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр , өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 15-20 градус, өдөртөө 31-36 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Түр зуурынбороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүнэ. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 34-36 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 19-24 градус, өдөртөө 35-40 градус дулаан байна.

2017 оны 07 дугаар сарын 02-ноос 07 дугаар сарын 06-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

7 дугаар сарын 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд төвийн аймгуудын нутгийн ихэнх, баруун, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд зарим газраар, 5-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 2-нд нутгийн баруун хэсгээр, бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсч Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. Ихэнх хугацаанд говь болон зүүн аймгуудын нутгаар бүгчим халуун хэвээр байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ