АНУ Сирид “Аль-Каида” бүлэглэлтэй хамсан ажиллаж байна

Террорын “Аль-Каида” бүлэглэлСирийн “дэглэмийг солих хэрэгт АНУ-ын холбоотон”болж байна гэж ОХУ-ын Холбооны зөвлөлийн гишүүн Алексей Пушков мэдэгджээ.

“Сирид химийн зэвсэг хэрэглэсэн өдөөн хатгалгаүйлдэж магадгүй тухай асуудлыг хэлэлцэхээс төрийн департаменттатгалзсан юм. Ойлгомжтой,одоо тэнд “Аль-Каида” бүлэглэл дэглэмийг солих хэрэгтАНУ-ын холбоотон болж байгаа юм” гэж сенатч Твиттер дэх өөрийн микроблогт бичжээ.

Сирид террорын бүлэглэлүүд Дера мужийн нэг районд химийн зэвсэг хэрэглэсэн өдөөн хатгалга үйлдэхээр зэхэж байгааг дипломатын учрыг мэдэх хүн хэлсэн байна.

АНУ тэргүүтэй эвслийн хүчин Сирийн нутагт цөмрөн орж, одоогийн эрх баригчдыг түлхэн унагаах шалтагхайх нь энэхүү өдөөн хатгалгынцаад зорилго байж болохыг дурдаж байна.

Төрийн департаментын төлөөлөгч Хизер Науэрт сэтгүүлчдэд хэлэхдээ,террористууд Сирид химийн зэвсэг хэрэглэсэн өдөөн хатгалга үйлдэхээр бэлтгэж байна хэмээн АНУ үзэхгүй байгаа гэж мэдэгджээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ