Цагаан ордны ажилтнууд ямар цалин авдаг вэ?

Цагаан ордны тамгын газрын ажилтнуудын цалин хөлсийг зарласныг ТАСС агентлаг уламжилжээ.

Конгресст илгээсэн нээлттэй илтгэлд Цагаан ордны аппаратын 377 ажилтны жил тутмын орлогын тухай мэдлээлэл орсныг дурдаж байна.

Ажилтнуудын цалин нь 30 мянгаас 187 мянган долларын хооронд байдаг байна. Ерөнхийлөгчийн улс төрийн ахлах зөвлөх Марк Хаус хамгийн их цалин,Цагаан ордны дэргэдэх Үндэсний эдийн засгийн зөвлөлийн тэргүүн Гэри Кон хамгийн бага цалин авдаг ажээ.

Трампын хүргэн бөгөөд улс төрийн ахлах зөвлөх Жаред Кушнер, түүнчилэн төрийн тэргүүний охин, түүний зөвлөх Иванка Трамп нар цалин авдаггүйг баримт бичигт цохон тэмдэглэсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ