Шөнийн ажил хавдар тусах эрсдэлийг ихэсгэдэг байна

Нойр дутуу байх нь хорт хавдар өвчин тусахад хүргэдэг гэсэн дүгнэлтийг америкийн Фред Хатчинсоны хавдрын судалгааны төвийн эрдэмтэд хийжээ. Шөнийн ээлжинд ажиллагсад эрсдэлийн энэ онцгой бүлэгт багтдагийг дурдаж байна.

Шинжээчдийн үзэж байгаагаар, шөнийн ажилтай хүмүүст хорт хавдар тусах эрсдэл нэлээд ихэсдэг ажээ. Америкийн хэвлэлд бичсэнээс үзвэл, судлаачид хорт хавдар тусах нь хүний амьдралын хэв маягаас хамааралтайг тогтоосон байна.Бие махбодь нойрон дунд бүрэн сэргэж чаддаггүй тэр үед биедноцтойүйл явц эхэлдгийгэрдэмтэд дурджээ.

Туршилтад 50 хүн сайн дураараа оролцсон байна. Шөнөөр сэрүүн байдаг хүмүүсийн бие махбодь өмнө нь гэмтсэн ДНК-г хэвэнд нь оруулж чаддаггүй нь тодорхой болсон байна.Энэ ньмутацид хүргэдэгажээ.

Өмнө ньОросын Уфа хотод хавдар ньдөрөв дэх үедээ орж, гэдэсний хөндий нь үсэрхийлсэн эрэгтэйдмэс засал хийсэн байна. Шөнийн ажил хорт хавдар үүсгэдэгийг мэс заслын эмч Бхатти анх удаа хүлээн зөвшөөрчээ.

Нэг үгээр хэлэхэд,бүр 2000 оны эхээр Орост ийм судалгаа хийж байжээ. Дутуу нойртой байх, шөнө унтахгүй байх нь хорт хавдар тусахтай холбоотойг Петровын нэрэмжит хавдар судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн геронтологч Владимир Анисимов бүр тэр үед хэлж байсан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ