Өмнөдийн тал Умардтай яриа хэлцээ хийж эхлэх болзол тавив

Мүн Жэ Ин

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ ИнВашингтонд үг хэлэхдээ, Өмнөд, Умард Солонгосын хооронд яриа хэлэлцээ хийж эхлэхийн тулд БНАСАУ ямар буулт хийх ёстой тухай ярьжээ. Ройтерсагентлаг ингэж мэдээлсэн байна.

Хэрвээ Пхеньяны эрх баригчидцөмийн болон баллистик пуужинтай холбоотой өдөөн хатгалгаа зогсоохоор амлах юмуу Умард Солонгост саатуулагдсан америкийн иргэдийг суллавал, яриа хэлцээ хийж эхлэхболомжтой юм гэж Өмнөд Солонгосын удирдагч мэдэгджээ.

“Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоох нь эцсийн зорилго” гэдгийг тэр бас цохон заагаад, энэ замд бүх алхамыг үе шаттай хийх ёстой, харин цөмийн хөтөлбөрийг зогсоох алхам бүрийгшалгах ёстойг сануулсан байна.

Түрүүнд нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хэлэхдээ, Умард Солонгосын талаар АНУ “стратегийн хувьд хүлээцтэй байх” үе дууссан гэж мэдэгдсэн юм. БНАСАУ-ын эрх баригчид “өөрийн иргэд болон хөрс улсуудын оршин суугчдын аюулгүй байдалд санаа тавихгүй, хүний амь насыгтоохгүй байна” гэж төрийн тэргүүн тэмдэглэжээ.

Вашингтоны засаг захиргаа БНАСАУ-ынцөмийн боллон пуужингийн туршилтыг зогсоолгохын тулд “дипломатын бодлого, аюулгүй байдал, эдийн засгийн салбартөргөн хүрээтэй арга хэмжээ” авч хэрэгжүүлэх ажилд орж байгааг Цагаан ордны тэргүүн дурдсан байна. Пхеньяны эрх баригчдын талаар авсан хориг арга хэмжээнд нэгдэхийг дэлхийн улс орнуудад америкийн удирдагч бас уриалжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ