Энэ сарын 3-нд бүх аймгуудад саналын хуудсыг хүргүүлж дуусна гэв

Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалт долдугаар сарын 7-ны өдөр болно. Үүнтэй холбогдуулан Сонгуулийн ерөнхий хороо алслагдмал аймгуудын саналын хуудсыг хүргүүлж эхэлжээ. Мөн гадаадад байгаа сонгогчдын саналын хуудсыг хүргүүлж эхэлсэн. Саналын хуудсыг долдугаар сарын 3-ны өдөр гэхэд бүх аймаг, сумдын санал авах хэсгүүдэд тагнуулын байгууллага болон цагдаагийн хамгаалалттай хүргэж дуусгах ажээ.
Шинэ саналын хуудас нь МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нарын цээж зураг болон сонгох тэмдэглэгээтэйгээр хийгдсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ