Гадаадад суугаа монголчууд маргааш саналаа өгнө

Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтад гадаадад суугаа монгол иргэд энэ сарын 4, 5-нд буюу маргааш, нөгөөдөр хоёр өдөроролцон саналаа өгнө.

Манай улсын 140 орчим мянган хүн хилийн чанадад амьдардаг гэсэн судалгаа байдаг ч Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор ердөө 7209 иргэн бүртгүүлсэн юм. Саналын хуудаснуудыг хүргүүлсэн бөгөөд дахин санал хураалт тухайн орны цагаар 07.00-22.00 цагийн хооронд үргэлжилнэ.

Санал хураалт 33 улсад суугаа 45 ЭСЯ-д, дипломат төлөөлөгчийн газрууд болон консулын газруудад болох юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 17 хэм дулаан
Өчигдөр 07 цаг 41 мин

Улаанбаатарт 17 хэм дулаан
Өчигдөр 07 цаг 41 мин