”Miner & Supplier 2017” энэ сарын 5-нд зохион байгууллагдана.

Монголын Уул Уурхайн Бирж, Эрдэнэс Монгол ХХК хамтран уул уурхайн ханган нийлүүлэлтийн “Miner & Supplier 2017”форумыг 2017 оны 7 сарын 5-нд Чингис хаан зочид буудалд зохион байгуулах гэж байна.

“Miner & Supplier 2017”форум “ХӨГЖЛИЙН ШИНЭ ШАТАНД ШИЛЖЬЕ !” уриан дор явагдана.

Энэ удаагийн форум нь дараах хэд хэдэн зорилгын хүрээнд зохиогдох болно. Үүнд:

  • Орон нутгийн ханган нийлүүлэгчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх,
  • Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих бодлого ба Уул уурхайн компаниудын хамтын ажиллагаа,
  • Уул уурхайн компаниуд дэвшилтэд техник технологи, менежменттэй танилцаж, хоорондоо туршлагаа солилцоно

Уг форум, үзэсгэлэнд нийт 300 гаруй компаниуд оролцож байгаа бөгөөд ханган нийлүүлэлтийн 100 гаруй, уул уурхайн 200 гаруй компаниуд хуралдаж санал бодлоо солилцох гэж байна.

Уул уурхайн томоохон компаниуд болох Оюутолгой, Эрдэнэс Тавантолгой, Эрдэнэт үйлдвэр зэрэг компаниудын төлөөлөл илтгэл тавина.

Мөн үзэсгэлэнгийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй явагдах бөгөөд үзэсгэлэнд олон улсын болон үндэсний томоохон ханган нийлүүлэгч компаниуд оролцоно.

Хурлын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг http://minerandsupplier.com/ вэбээс, 70111106, 91911383 утсаар холбогдож аваарай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 17 хэм дулаан
Өчигдөр 07 цаг 41 мин

Улаанбаатарт 17 хэм дулаан
Өчигдөр 07 цаг 41 мин