Долоонд, долоон цэцэрлэг барих мөнгөөр сонгуульдья

Ерөнхийлөгчийн сонгуульд ер бусын сонин содон зүйл болоод байгаа нь анх удаа тохиож буй дахин санал хураалт юм.Энэ санал хураалтыг 7,2 тэрбум төгрөгөөр зохион байгуулж буй бөгөөд энэ нь хамгийн супер долоон цэцэрлэг барих мөнгө юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль зургадугаар сарын 26-нд орон даяар явагдсан ч гурван намын нэр дэвшигчдийн хэн нь ч 50-иас дээш хувийн санал аваагүй учраас хамгийн өндөр санал авсан хоёр нэр дэвшигчийн дунд дахин санал хураалт явуулахаар болсон билээ.
Сонгуулиар МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 411748 санал буюу 30.32 хувь, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 517478 санал буюу 38.11 хувийн санал, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 409899 санал буюу 30.19 хувийн санал авсан юм.Х.Баттулга хамгийн өндөр санал авсан ч, М.ЭнхболдС. Ганбаатарыг ялж удаалсан ч АН, МАН-ын хооронд өрсөлдөөн үргэлжлэхээр болоод байгаа юм. Сонгууль зохион байгуулах мөнгө бол татвар төлөгчдийн мөнгө. Ийнхүү татвар төлөгчдийн мөнгөөр дахин санал хураалт зохион байгуулж байхад МАХН тэргүүтэй зарим улс төрийн хүчин "цагаан сонголт" гэгч зүйлд уриалж байх жишээний.
Сонгуулийн Ерөнхий хороо дахин санал хураалтыг энэ сарын 7 буюу ирэх баасан гарагт зохион байгуулахаар тов зарласан. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд улсын төсвөөс 14 тэрбум төгрөг зарцуулсан бол дахин санал хураалтад 7.2 тэрбум төгрөг зарцуулахаар тооцоолсон байна.
Ингэснээр бид ямар ч байсан 21 цэцэрлэг барих тохижуулах мөнгөөр сонгуульдсаар байна. Харин цаашид үргэлжлэн нэмэгдүүлж улсынхаа халаасыг уудалсаар суух эсэх нь иргэд сонгогчдын идэвх оролцоо ухамсраас шалтгаална.
Ийнхүүиргэдийг дахин санал хураалтдаа идэвхитэй оролцохыг Сонгуулийн Ерөнхий хорооноос уриалж байгаа юм. Үүнтэй холбогдуулан зарим аймгуудын баяр наадмын хуваарьт өөрчлөлт оруулаад байгаа билээ.
Хэрэв дахин санал хураалтаар аль нэг нэр дэвшигч 50+1 хувийн санал авч чадахгүй бол энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг хүчингүй болгон, дараагийн сонгуулийн товыг зарлах боловуу. Өөрөөр хэлвэл дахинсанал хураалт биш бүр дахин сонгууль болноо гэсэн үг. Эдийн засгийн хямралтай энэ үед иргэд сонгогчид маань ухаантайхан байхгүй бол дахин дахин сонгуульдсаар байтал эхний сонгуулийн 14, дахин санал хураалтын 7, нийт 21 цэцэрлэг барих мөнгөнөөс ч илүү мөнгө урсаж алдагдал хүлээж магадгүй болоод байна. Татвар төлөгчдийн мөнгөөр дахин дахин сонгуульдсаар л байхуу?
Д.Оюун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ