Эмч нар осолдсон асуудлаар мэдээлэл хийнэ

Өчигдөр 14:00 цагийн орчимд Өвөрхангай аймгаас Улаанбаатар чиглэлд зорчиж явсан Гэмтэл согог үндэсний төвийн эмч нарын сууж явсан УБН 89 79 улсын дугаартай "Приус" машин Элсэн тасархайгаас 10 гаруй км-ийн зайд зорчигч тээврийн автобустай мөргөлдөн осолдож, зургаан эмч хүнд гэмтэл авсан талаархи мэдээлэл хэвлэлүүдээр гарч байна. Тодруулбал, тэд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийн тушаалаар өнгөрсөн баасан гаригт орон нутгийг зорьсон аж. Харин ГССҮТ-өөс ослын талаар өнөөдөр 13:00 цагаас хурлын танхимдаа сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөр болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 17 хэм дулаан
Өчигдөр 07 цаг 41 мин

Улаанбаатарт 17 хэм дулаан
Өчигдөр 07 цаг 41 мин