Д.Эрдэнэбат: АН санаачлагаасаөа ухрахгүй

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө.Хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар УИХ дахь АН-ын бүлгийн удирдлагууд мэдээлэл хийв. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

-Өнөөдөр Монгол Улсын санхүү хангалттай байна. Учир нь нүүрсний орлого нэмэгдсэн. Гадаад валютын нөөц 1.4 тэрбум ам.долларын нөөцтэй байсан. 2017 оны тавдугаар сарын байдлаар 1.27 тэрбум ам.доллар болж буурсан байна. 315 сая ам.доллараар буурчээ. Чанаргүй зээлийн хувьд 2016 оны зургадугаар сар 1.36 их наяд төгрөг байсан бол энэ тавдугаар сарын байдлаар 1.158 тэрбум төгрөг болж өсчээ.

Багшийн хөгжлийн тухайхууль дээр өнгөрсөн долоо хоногт АН завсарлага авсан. Учир нь сонгуулийн үед МАН-ын гишүүд санаачлан орж ирж, шууд байнгын хороо руу УИХ-ын даргын зөвлөлийн хуралдаанд ороогүй асуудал. Бид үүнийг улс төрийн оноо авах гэж орж ирлээ гэж харсан. Хоёрдугаарт, уг хуулийн төслийг үзэж байж дэмжих эсэхээ шийднэ. Түүнээс бус багш нарын асуудлыг дэмжээгүйдээ завсарлага авсан юм биш.Үүнд Боловсролын хөгжлийн тухай хуульд өөрчлөлт оруулах хууль орж ирсэн.Энэ хуульд ноцтой хэд хэдэн заалт байгаа.

-Сонгуультай холбоотой сөрөг мэдээлэлд яаралтай арга хэмжээ авахыг шаардаж байна. АН-аас нэр дэвшигч Ерөнхийлөгчийн сонгуулийн анхан шатны санал хураалтаар өндөр оноо авсан. Энэ нь манай нэр дэвшигчийг харлуулах зүйл биш.

Иргэдийг өрийн дарамтаас гаргах тухай АН санаачлага гаргасан. АНэнэ санаачлагаа гаргаад УИХ дахь бүлэгтээ албан тоотоор хүргүүлсэн байна. Бид үүнийг дэмжиж байгаа. Иргэдийг өрийн дарамтаас салгах тухай АН-ын 6 дахь санаачлага. Хамгийн анх малыг малчдад, дараа нь орон сууцыг иргэдэд, 2004 он хүүхдийн мөнгийг олгох,2008 онд 40 000 орон сууц хөтөлбөрийг, 2013 онд бид ипотекийн зээлийг олгох санаачлагыг гаргаж байлаа. Энэ бол АН-ын 6 дахь санаачлага болохоос популист амлалт биш. АН-ын санаачлагыг МАН үргэлж гацаах гэж оролдож байсан. АН санаачлагаасаа ухрахгүй. Үндсэн хуулийн 6 дахь зүйл заалтыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Үүнд иргэдийн малчны, тэтгэврийнцалингийн, оюутны зээл хамрагдаж байна хэмээлээ.

Дараагаар нь УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Боловсрлын хөгжлийн тухай хуульд төсвийн тухай хуулийг зөрчсөн. Энэ хуулиар төсвийг асуудлыг зохицуулдаггүй. Боловсролын хөгжлийн тухай хуулийн төсөлд хүрсэн түвшинээсээ ухарсан тал ажиглагдаж байгаа. Энэ хууль 2019 оны нэгдүгээр сараас хэрэгжихээр байгаа. Тиймээс энэ хуульд сонгууль зориулсан, олон багш нарын эрхийг хохироосон хууль болох гэж байна" хэмээв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 17 хэм дулаан
Өчигдөр 07 цаг 41 мин

Улаанбаатарт 17 хэм дулаан
Өчигдөр 07 цаг 41 мин