Монгол хэлний ЭЕШ-д 30 хүүхэд 800 оноо авсан бол 11541 сурагч унажээ


Монгол хэл бичгийн болон ЭЕШ-ын шалгуулагчын дүн eec.mn цахим хуудаст нийтлэгдсэн байна. Улсын хэмжээнд Монгол хэлний элсэлтийн ерөнхий шалгалтыг 17779 шалгуулагч өгснөөс 6238 нь шалгалтад тэнцэж, 11541 нь шалгалтад унажээ.

Шалгуулагчдын дүнгийн жагсаалтаас харахад монгол хэлний шалгалтад улсын хэмжээнд 30 хүүхэдхамгийн өндөр буюу 800 оноо авсан байна. Тухайлбал Улаанбаатар хотын хэмжээнд хоёр хүүхэд уг шалгалтад 800 оноо авсан бол, Увс аймагт хамгийн олон буюу таван хүүхэд хамгийн өндөр оноо авчээ.

Харин математикийн ЭЕШ-ын дүнг, монгол хэлний шалгалтын дүнтэй харьцуулахад шалгуулагчид харьцангуй өндөр оноо авчээ. Тухайлбал Улаанбаатар хотын хэмжээнд 21 хүүхэд математикийн ЭЕШ-д 800 оноо авсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 17 хэм дулаан
Өчигдөр 07 цаг 41 мин

Улаанбаатарт 17 хэм дулаан
Өчигдөр 07 цаг 41 мин