Хөмсөгний тухай сонирхолтой баримтууд

Хүний нүүрийг хамгийн их тодруулж өгдөг зүйл нь хөмсөг.Гэхдээ ерөөс хүнд хөмсөг яагаад хэрэгтэй вэ? гэдгийг та мэдэх үү? Янз бүрийн үед, янз бүрийн оронд хөмсгөнд хэрхэн хандаж ирсэн юм бол?
*Хөмсөгний гол зориулалт нь ерөөс нүүрийг тодорхой байдлаар тодруулж өгөхөд биш, харин толгой, духнаас урсдаг хөлс юмуу борооны усны дусал нүдэнд орохоос хамгаалдагт оршино.Гэхдээ хөмсөний гоо сайхны тухай хэзээ ч мартаж болохгүй, харин ингэхийн тулд хөмсөгийг сайтар арчилж тордох хэрэгтэй.
* Баруун Европт сэргэн мандалтын үед огт хөмсөггүй байх моод дэлгэрч байсан бөгөөд ингэхийн тулд хөмсөгөө тогтмол хусдаг байжээ.
* Хөмсөгний хэлбэр болон бусад үзүүлэлт хүний нүүрийг танихад нэн чухал гэнэ. Гэрчийн этгээд нүдийг бодвол, хөмсөгөөрньхүнийг илүү сайн таньдагнийг АНУ-ын Массачусетсын их сургуульд хийсэн цуврал туршилт харуулсан байна. Гэрэл зурагт хөмсөгийг засч янзалахад, туршилтад оролцогчид өөрсдийн сайн таньдаг хүмүүсийг ч танихгүй байжээ.
* Эртний Египетэд Клеопатрагийн хаанчлалын үед жинхэнэ хөмсөгний оронд хөмсөг зурдаг моод байжээ. Зориудаар хуссан хөмсөгний оронд хөмсөг зурж, ингэхдээ энэ зурсан хөмсөг нь маш урт, шанаанд хүрч байвал, онцгой гоёд тооцогддогбайсан байна.
* Хүний нэг хөмсөгний үсний дундаж тоо 250 байдаг байна.Гэхдээ онцгой өтгөн хөмсөгтэай хүмүүс ч байдаг бөгөөд тэдний хөмсөг бүрийн үсний тоо 1000-д хүрч болдог аж.
* Онцгой урт хөмсөгтэй хүмүүсийг амжилт дагадаг гэсэндомог яриа Азийн зарим оронд байжээ.Харин хөмсөгөө сүлжиж чадсан хүмүүст атаархадаг байсан гэнэ.
*Хөмсөгний үс ньхуйхны үсийг бодвол удаан ургадаг байна.Хөмсөгний үсийг зулгаасны дараа стандарт урттайшинэ үс ургахад ойролцоогоор 4 сар шаардагддаг гэнэ. Хөмсөгний үсзун илүү хурдан ургадаг байна.
* XVIII зуунд Францын дээдсийн хүрээллийнхний дундхиймэл хөмсөг наах моод дэлгэрч байжээ.Ийм хөмсгийг хулганы үсээр хийдэг байсан байна.
* Хүмүүсхөмсөгнийхөө байдлыг тэр бүр хянаж чаддаггүй бөгөөд хөмсөг ньнэлээд байнгын шахуу гэмээрсанамсаргүй хөдөлгөөнөөрөө хүний нууж байдаг сэтгэлийн хөдөлгөөнийг харуулдаг аж.үмүү
* Хөмсөгний тодорхой хэлбэр нь хүний зан чанарын зарим шинжийг харуулдагхэмээн үздэг.Тухайлбал,техникийнталын сэтгэлгээтэй хүмүүс шулуун хөмсөгтэй байдаг, харинмуруйсан хөмсөг ньэзнийхээ сэтгэлийн их хөөрөлтэй, зарим талаар гэнэн,харьцангуй итгэмтхий байдлыг илтгэдэггэсэняриа байдаг.
*Бүх сүүн тэжээлтэн хөмсөгтэй байдаг, гэхдээ хүмүүст хөмсөг нь нүцгэн арьсан дээр л ургадаг. Энэ онцлог нь хүнд хувьслын явцад бий болсон хэмээн үздэг байна.
Үүнээс гадна:
*Одоо ч зарим лалын шашинт оронд эхнэр нь хөмсөгнийхөө үсийгзулгаахын тулд нөхрөөсөө зөвшөөрөл авах шаардлагатай байдаг байна.
*Тажикистанд хэрвээ хөмсөг ханшаарын хажууд хүртэл ургасан байвал,онцгой гоёд тооцдог байна. Энэ хэсгийг тусгай харандаагаар будах нь цөөнгүй байдаг гэнэ.
*Хүний зан чанар нүүрнийх нь төрх байдлаас шалтгаалдагийг судладаг физиогномикийн ухаан ньхөмсөгт нүдний адил мөн тийм анхаарал хандуулдаг байна.
*Ф.Эймс гэдэг хүн 2006 он гэхэд хамгийн урт хөмсөг (8 см) ургуулж дөнгөжээ.Тэгээд энэ хүнГиннесийн номонд орсон байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ