“Эмээлт” зах дээр хонь 50-180 мянган төгрөгийн үнэтэй байна


Үндэсний их баяр наадам болоход долоо хоногийн хугацаа үлдэж, малчид аль хэдийнэ Эмээлт зах, Баянзүрхийн товчоо орчимд бог малын худалдаа өргөжсөөр байна. Энэ жил ихэнх нутгаар хур бороо багатай, гандуухан байгаа тул хонь, ямаа тарга тэвээргээсээ хамаараад харилцан адилгүй үнэтэй байна. Тодруулбал, төлөг 50-80 мянган төгрөг, эр болон эм хонь 140-180 мянган төгрөгийн ханштай зарагдаж байгаа аж. “Эмээлт” малын худалдааны төвд энгийн үед 30-40 гаруй иргэн малаа зардаг бол баяр наадмын өмнөхөн 200 болтлоо өсчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ