Ч.Содномцэрэн: Санал авахад бэлэн


Сонгуулийн ерөнхий хороо дахин санал хураалтад ашиглах саналыг хуудсуудыг хэвлүүлж аймгуудад хүргүүлжээ. Энэ талаар тус хорооны дарга Ч.Содномцэрэн “Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хоёр дахь санал хураалтын бэлтгэл ажил сайн хангагдаж, аймаг нийслэл, сум дүүргийн хороод шахуу төлөвлөгөөтэй ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар дүүргүүдийн саналын хуудсын хүргэлт дууссан” гэлээ.
Гадаадад байгаа монголчуудын саналыгмаргааш, нөгөөдөр авах бөгөөд бэлтгэл ажлыг хийж дууссан байна. Харин сонгогчдын бүртгэл болон техникийн бэлтгэл маргааш гэхэд бүрэн дуусах аж.Ажлын хэсгүүд хоёр ээлжээр ажиллаж байна.
Түүнчлэн долдугаар сарын 6-нд зөөврийн битүүмжилсэн хайрцгийг санал авах аж.
Мөн Баян-Өлгий аймаг дахь санал хураалтын талаар хэлэлцсэн. Дүн мэдээг хуульд заасны дагуу тус аймгийнханд нэн даруй дамжуулахыг үүрэг болгосон” гэдгийг Ч.Содномцэрэн дарга тодотголоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ