Өдөр унтах нь эрүүл мэндэд аюултай гэдгийг эрдэмтэд хэлж байна

Өдөр унтах нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөгийг америкийн эрдэмтэд дэлхий нийтийн хэмжээнд судлажээ. Тэгсэн чиньөдөр унтаж амрах ашигтай гэдэг нь их дэгсдүүлэл болж таарсан байна.Судалгааны дүнг Америкийнзүрх-судасны өвчин судлалын коллежийн жил тутмын эрдэм шинжилгээний чуулганы үеэр зарлажээ.

Коллежийн мэргэжилтнүүд 30 мянган хүн оролцсон өргөн цараатай судалгаа явуулж, өдрийн цагаар унтах зуршил эрүүл мэндэд муугаар нөлөөлж болохыг мэдэж авсан байна.

Хүн эрүүл мэнддээ уршиггүйгээр унтаж болох тодорхойхугацаа байдаг байна. Өдрийн цагаар унтаж амрахын сөрөг нөлөөнөөс зайлсхийхийн тулд 40 минутаас илүүгүй юмуу үүнээс ч бага хугацаагаар унтаж болохыг мэргэжилтнүүдсануулж байна.

Хэрвээ өдөр үүнээс илүүхугацаагаар унтвал, хүн өөрийн бодисын солилцоог алдагдуулж, артерийндаралт, бас холестерины хэмжээ болон цусан дахь сахарын хэмжээ ихтэй болох эрсдэлтэй ажээ.

Өдөр 1,5 цагийн турш унтах нь элдэв архагөвчин тусахэрсдэлийг 50%-иар нэмэгдүүлдэг гэдгийг европ, азийн орнуудын 30 237 хүн оролцсон судалгаа харуулсан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ