Хүүхдэд газ худалдаалахгүй байх талаар сэрэмжлүүлэв

Сүүлийн үед өсвөр насныхан төдийгүй багачууд ахуйн хэрэглээний "Газ” үнэрлэж мансууран эрүүл мэндээрээ хохирох явдал ихэсч байна.

Үүнтэй холбогдуулан Дорноговь аймгийн прокурорын газраас сэрэмжлүүлэг гарын авлага гарган худалдаа үйлчилгээний газруудад тараах, иргэдэд яриа таниулга хийх ажил зохион байгуулж байна.

Энэ ажлын хүрээнд Улаанбаатар Төмөр замын Сүлжээ дэлгүүр болох "Ган зам” худалдааны байгууллагын Замын-Үүдээс Говьсүмбэр аймаг хүртлэх 20 гаруй дэлгүүр, үйлчилгээний байгууллагынажилтан албан хаагчдад яриахийж, гарын авлага материал тараажээ.

Мөн тухайн албан хаагч нарт Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль, шинээр батлагдсан Эрүүгийн хуулийн талаар холбогдох мэдээлэл хийсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ