Өнөөдөр болох үйл явдлын тойм

08:40 цагт: Монгол-Японы Засгийн газар, хувийн хэвшлийн худалдаа, хөрөнгө оруулалтын ээлжит 8 дугаар зөвлөлдөх уулзалт ГХЯ-ны Зөвшилцөл танхимд эхэлнэ.

09.00 цагт: Софт теннисчдын өсвөрийн Олон улсын тэмцээн 120мянгат олимпийн хороон хажууд СТТөв талбайд болно.

11:00 цагт "Зөн билгийн тулаан- Монголд" шоу нэвтрүүлгийн шилдэг дөрвөн оролцогч Пума империал зочид буудалд хэвлэлийн хурал хийнэ.

11.00 цагт: MN-Мэдээллийн төвд Монгол Улс Олон улсын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллагын /ILAC/ олон талт харилцах хүлээн зөвшөөрөх хэлэлцээрт /MRA/ нэгдэж чаджээ. Үүний дүнд үндэсний бүтээгдэхүүн, үйлчилгээ хилийн чанадад гарахад давтан баталгаажуулалтаар орох шаардлагагүй болж, чанар стандартын хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдөх болсон талаар Стандарт хэмжил зүйн газраас мэдээлэл хийнэ.

11.00 цагт: Нийслэлийн цагдаагийн газарт цагдаагийн албан хаагчдад цол, шагнал гардуулах үйл ажиллагаа болно.

11:00 цагт: BLUE SKY зочид буудлын 3 давхарт Ерөнхийлөгчийн замнал.мн цахим хуудасны нээлт, 8 жилийн ажлын тайлангийн арга хэмжээ болно.

11.30 цагт: MN-Мэдээллийн төвд ЭМЯ, НЭМҮТ-өөс баяр наадмын үеэр үүсч болох эрүүл мэндийн асуудлаар сэрэмжлүүлэг, зөвлөгөө хүргэхээр хэвлэлийн бага хурал зарлалаа.

11.30 цагт ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн "Мах маркет" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцана.

12.00 цагт: MN-Мэдээллийн төвд Монгол соёл, яруу найргийн академи, Монголын урлагийн зөвлөл хамтран “Дэлхийн яруу найргийн өдрүүд”-ийн талаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр хэвлүүлсэн “ЭРМИТАЖ ДАХЬ НОЁН УУЛЫН ЭРДЭНЭС”, “ИРАН ДАХЬ МОНГОЛ ӨВ СОЁЛ” номын нээлтийн ёслол Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болно.

14:00 цагт: Монгол-Японы үзэсгэлэн, семинар болон ганцаарчилсан бизнес уулзалтМҮХАҮТ-ын Их танхимд болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ