Туул гол дагуу завьт эргүүл ажиллаж байна


Нийслэл хот орчмоор өнгөрсөн хугацаанд 2-3 удаагийн бороо орсноос хуурайшилтын эрсдэлийн аюулын зэрэг буурсан талаар НОБГ-аас мэдээллээ. Цаашид цаг уурын байгууллагаас борооны үүлний нөхцөл бүрдсэн тохиолдол зориудаар нөлөөлж хур тунадсыг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа аж.
Мөн ойрын өдрүүдэд цаг агаар халж, иргэд Туул гол дагуу амрах, аялах байдал ихэссэнтэй холбогдуулан Туул гол дагуу хоёр ээлжээр завьт эргүүл ажиллуулж, иргэдийг усны ослоос урьдчилан сэргийлэх, анхааруулга, заавар, зөвлөмж өгөх арга хэмжээг нийслэлийн Цагдаагийн газартай хамтран зохион байгуулан ажиллаж байгаа юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ