Ирэх баасан, бямба гаригт согтууруулах ундаа худалдахгүй


Нийслэлийн Засаг дарга С.Батболд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дахин санал авахтай холбогдууланСонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргажээ.
Захирамжаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал авах болон техникийн тооллого хийх өдөр буюу 2017 оны долоодугаар сарын 6-ны өдрийн 00.00 цагаас мөн сарын 8-ны өдрийн 00.00 цаг хүртэл Жанжин Д.Сүхбаатарын талбайд нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах зөвшөөрөл олгохгүй байхыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.
Мөн энэ өдрүүдэд нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоохоор захирамжилжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ