”Алдарт эх”2-ийн одонтой 80 ээж наадмын талбай дээр бүжнэ
Үндэсний их баяр наадам болоход хэдхэн хоног үлдлээ. Наадмын нээлт, хаалтын арга хэмжээг хэн найруулах, нээлт ямар болох нь наадамчин олны хүлээлт дагуулдаг. Энэ жилийн наадмыг УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулна.
Эзэн Чингис хаан мэндэлсний 855, Монголын нууц товчооны 777 жилийн ой энэ жил тохиож байна. Тиймээс түүхээ сэргээж санах, бодож тунгаах, бахархах, огших зүйлсийг нээлтийн ёслолд оруулна.
“Бүүвэйн дуу” бол энэ хорвоо ертөнцийн хамгийн анхны дуу авиа. Бүх хайр ээжийгээ хайрлахаас эхэлдэг. Наадмын нээлтэд алдарт эхийн одонтой 80 ээж бүжиглэнэ. Ээжүүд өмсөх хувцсаа өөрсдөө бэлтгэж, сайн дураараа оролцож байгаа нь энэ жилийн наадмын бас нэг онцлог гэж бодож байна” хэмээн найруулагч Н.Наранбаатар нээлтийн нууцаас цухас өгүүлжээ.
Мөн “Чингис хаан” одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Г.Ариунбаатар, “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун, “Харанга”-ын Б.Лхагвасүрэн, поп дуучин Б.Сарантуяа, Т.Ариунаа нарын зэрэг алдартан нээлтийн тоглолтод оролцоно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ