Наадмаар өрхийн эмнэлгүүд ажиллана

Баяр наадамтай холбогдуулан НЭМГ-ын эмнэлгийн тусламжийг зохицуулах тухай А/93 тоот тушаал гарчээ. Уг тушаалаар энэ оны долдугаар сарын 10-ны 20:00 цагаас долдугаар сарын 17-ны 09:00 цаг хүртэл нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд харицлагатай жижүүрээр ажиллах юм. Мөн дээрх өдрүүдэд 24 цагийн эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлж, ажиллана хэмээн заажээ.

Баяр наадмын амралтын өдрүүдэд өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээ 10:00-15:00 цагийн хооронд өрхөөр тусламж үйлчилгээ үзүүлэх аж. Түүнчлэн 2017 оны долдугаар сарын 11-нээс долдугаар сарын 17-ныг хүртэлх хугацаанд дүүргийн эрүүл мэндийн төв, Нийслэлийн Шүд Эрүү Нүүрний Төв дээр 10:00-15:00 цагийн хооронд шүдний эмч ажиллах юм. Мөн дотор, мэдрэл, мэс заслын эмч нар амбулаторийн үзлэг 10:00-15:00 цагийн хооронд хийх бөгөөд иргэд шаардлагатай тусламж үйлчилгээ авах боломжтой юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ