Наадмын өдрүүдэд дараах дараах зүйлсийг анхааруулж байна

Жил бүрийн баяр наадмын өдрүүдэд нийгмийн эрүүл мэндийн асуудлууд болох хүн амын дундах хоолны хордлого, архины хордлого, усанд живэлт, осол гэмтэл, тэр дундаа зам тээврийн осол, наршилт, даралт ихсэх зэрэг тохиолдлууд нэмэгддэг.

Тиймээс ард иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс өнөөдөр ЭМЯ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Замын цагдаагийн албанаас хамтран олон нийтэд хандан мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн хурлын үеэр иргэдэд дараах зүйлсийг анхаарууллаа.


1. Архи дарс хэтрүүлэн хэрэглэхгүй байх
2. Голын ойр орчим бага насны хүүхдийг явуулахгүй байх
3. Согтууруулах ундаа хэрэглэсэн үед гол усанд орохгүй байх
4. Хоол хүнсээ зөв хадгалан, гарын ариун цэврийг сайтар сахих
5. Ил задгай газраас хоол хүнс худалдан авахгүй байх
6. Даралтны эмээ тогтмол ууж, хэт халалтын үед гадуур явахгүй байх
7. Үер усны аюулаас болгоомжилж, гол усны түвшин нэмэгдэж байгаатай холбогдуулан голд сэлэхгүй байхыг анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ