Гайхалтай баримт: Ердийн хавчаар элдэв өвчний үед туслаж чадна

Хүмүүс өөрийн эрүүл мэндэд янз бүрээр хандаж, өвдөлтийг янз бүрээр тэсвэрлэдэг (тэсвэрлэдэггүй нь ч бий). Хөнгөхөн хамрын шуухитнаа хэн нэгэнд аймшигтай мэт санагдаж болох ч,радикулит хөдлөсөн ч яваад байх нь нөгөө хүнд асуудал биш байдаг. Биеэ чагнадаг хүмүүс жаахан нь л тавгүйрхэвэл, эмчид үзүүлж, харин өвдөх завгүй шахуу явдаг тэр хүмүүсаливаа өвчнөөс урьдчилан сэргийлж, биеэ тэнхлүүн байлгахын тулд уламжлалт биш анагаах ухааныг илүүд үздэг.

Мэргэжлийн рефлекс эмчилгээний эмч Хелен Чин Луигийн хэлснээр, мэдрэлийн төгсгөлүүд болон төв мэдрэлийн системийн холбоосуудаасбүрддэг биеийн рефлексийн зураг хүний чихний гадаргуудбайдаг байна. Чихний цэг бүрт нөлөөлөх нь таныг биеийн аль нэг хэсгийн өвдөлтийг намдааж чадна.

Өвдөлтийг намдаахын тулд жаахан явж, биеийнхээ чилээг гаргах боломж хүнд тэр бүр гардаггүй.Харин жижигхэн хавчаар таны гар дор үргэлж байж болох!Эдгээрзургаан цэг бүр нь биеийн тодорхой хэсэгтэй холбоотой.

“Чих бүр нь тодорхой утгаар биеийн бүрэн зураг юм. Тодруулвал,төв мэдрэлийн системээр дамжихбөгөөд чухамдаа таны дотор эрхтэн бүртэй холбоотой мэдрэлийн асар олон төгсгөл чихэнд байдаг”.

1.Чихний дээд хэсэг.

Чихний энэхэсэг нь нуруу болон мөртэй шууд холбоотой. Энэ цэгийг 1 минут дарснаар, тануруу, мөрний чангарлыг суруулж чадна. Энэ нь суугаа ажилтай хүмүүсийн хувьд онцгой чухал юм.

2. Чихний тохойрсон хэсгийн дээд тал

Энэ цэгнь дотор эрхтнүүд тус бүртэй жаахан ч гэсэн холбоотой.

Тиймээс, хэрвээ таны дотор эвгүйрхэж, зүгээр байсан мөртлөө ядарч,бие тавгүйрхэжбайгаагаа тамэдэрвэл,энэ цэгийг хавчаараар зүгээр л хавччих. 20 секундийн дараа л таны бие хөнгөрөөд ирнэ (Харин эвгүйрхэж байгаагийн уг шалтгааныг тодруулахын тулд эмчид хандахаа бүү мартаарай).

3. Чихний дунд хэсгийн дээд тал

Чихний энэ хэсэг нь үеүүдтэй холбоотой. Компьютерын ард удаан хугацаагаар суусны дараа үений өвдөлт болон ядаргааг тайлахын тулд энэ цэгийг дар.

4. Чихний дунд хэсгийн доод тал

Чихний энэ хэсгийг дарахад хамар, хоолой хөнгөрөөд ирнэ.

Унтмаар байтал, хамар тагларснаас болоод унтаж чадахгүй байгаа үед ингэж дарах маш аятайхан.

5. Чихний гэдэсний дээд тал

Чихний гэдэсний дээд талын цэг нь хоол боловсруулах эрхтэнтэй холбоотой.

Энэ цэгиийг хавчуураар хавчсанаар, тахэвлий, гэдэсний өвдөлтийг намдаана.

Энэ аргыг урьдчилан сэргийлэх хэрэгсэл болгонашиглаж бас болно.

6. Чихний гэдэс

Энэ цэг нь зүрх болон толгойтой холбоотой.

Зүрхээ эрүүл байлгаж, түүнчилэн толгой таллаж өвдөх, ерөөс толгой өвдөхийг намжаахын тулд чихний гэдэсийг дараарай.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ