Умард Солонгос АНУ-д цөмийн цохилт өгөх гэнэ

Умард Солонгос томхэмжээний цөмийн цэнэгт хушуу авч явж чадах тив хоорондын баллистик пуужин туршсан тухайгаа зарласныг Ройтерсагентлаг мэдээлжээ.

Саяхан боловсруулж бүтээсэн тив хоорондын баллистик пуужин атомын болон устөрөгчийн бөмбөгийг багтаасан тус орны стратегийн зэвсэглэлийн боломжийг нэмэгдүүллээ гэж БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун мэдэгдсэн байна. Умард Солонгосэнэ жил АНУ-ын эх газрын хэсэгт цохилт өгч чадах пуужин хийх бодолтой байгааг тэр бас нотоллоо гэж Блумберг агентлаг мэдээлжээ. Онолын хувьд уг пуужин нь Аляскт хүрч чадах юм.

Умард Солонгосыг тив хоорондын баллистик пуужин харвасантай холбогдуулан дэлхий нийтийн хэмжээнд эсэргүүцлийн үйл ажиллагаа явуулахыг америкийн засаг захиргаа уриалсан байна. Ийнхүү цөмийн зэвсэг хийж байгаа нь ямар уршиг дагаварт хүргэж болохыг бүх улс орон БНАСАУ-д харуулах ёстой гэж АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсоны мэдэгдэлд дурджээ.

АНУ, Өмнөд Солонгос, Японы хүссэний дагуу НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Умардын пуужингийн туршилтыг хэлэлцэхээр нээлтэй хуралдаан хийх нь бас тодорхой болжээ. НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгчийн газрын мэдээлснээр, уг хуралдаан долоодугаар сарын 5-нд болох ажээ (УБ-ын цагаар, долоодугаар сарын 6-ны 0З цаг).

Тив хоорондын шинэ баллистик пуужин амжилттай туршсан тухай Умард Солонгосын эрх баригчид долоодугаар сарын 4-нд мэдэгдсэн юм.Тэдний мэдэгдсэнээр, түрүүнд нь туршиж байгаагүй “Хвасон-14” пуужин 933 кмнисч,2802 километрийн өндөрт хүрч, харваснаас хойш 39 минутын дараа байг устгажээ.

АНУ цөмийн пуужин харвахаа зогсоохыг БНАСАУ-аас шаардаж байна. Тухайлбал, хэрвээ Пхеньяны эрх баригчид бас дахин цөмийн туршилт хийвэл,Умард Солонгосын цэргийн байгууламжуудад сэрэмжлүүлэх цохилт өгөхөд бэлэн байгааг америкийн тал анхааруулжээ. Үүний хариуд БНАСАУ өрсөж цохилт өгнө гэж мэдэгдсэн байна.

БНАСАУ-ын үйлдлийн хариуд АНУ, Өмнөд Солонгосих бууны сургуулилтын буудлага хийснийг хэвлэлд мэдээлж байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ