БНАСАУ дэлхийн хаана ч пуужингийн цохилт өгч чадна гэв


ОХУ Солонгосын хойгийн байдлыг зохицуулах орос-хятадын хамтарсан санаачлагыг дэмжихийг бүх улс оронд уриалж байна. НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгчийн орлогч Владимир Сафронков олон улсын энэ байгууллагын хуралдаан дээр уг саналыг тайлбарлажээ.
Түүний хэлснээр, АНУ, Өмнөд Солонгосынцэргийн хамтарсан тактикийн сургуулилтыг зогсоосны хариуд БНАСАУ-ын пуужин-цөмийн хөтөлбөрийг зогсоохыг Орос, Хятад хоёр санал болгож байна. Түрэмгийлэхээс татгалзаж, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох үндсэн дээр бас хэлэлцээг сэргээж болох юм гэж үзэж байна гэж ТАСС агентлаг уламжилжээ.Солонгосын хойгийн асуудлыг зохицуулахбодит замнээж буйэнэ санаачлагыг дэмжихийг Орос улс бүх оронд уриалж байна гэж Сафронов мэдэгджээ.
Түрүүнд нь долоодугаар сарын 4-нд Умард Солонгостивийн хоорондын ”Хвасон-14” баллистик пуужин амжжилттай туршсан юм. БНАСАУ дэлхийн аль ч нутагт пуужингийн цохилт өгч чадна гэж үүний дараа Пхеньяны эрх баригчид мэдэгджээ. Ийнхүү шинэ пуужин туршсан нь долоодугаар сарын 4-нд АНУ-д тэмдэглэдэг үндэсний баяр – Тусгаар тогтнолын өдөртэй давхацсан байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ