Эрдэмтэд эмэгтэй хүний жинхэнэ гоё царайны шалгуурыг тогтоосон байна


Калифорнийн их сургуулийн эрдэмтэд эмэгтэй хүний жинхэнэ гоё царайныхарьцааг тогтоох туршилт саяхан хийжээ. Ердөө хоёрхон шалгуур гоо сайхныг тодорхойлдогийг судалгааны явцад тогтоосон байна.
Ердөө хоёрхонүзүүлэлт (харьцаа) л бүсгүй хүний гоо сайхныг илтгэдэг гэсэн дүгнэлтийг тэд хийжээ. Нүүрний бусад үзүүлэлт нь гоо сайхны шинж биш, ердөөл хоёр нүдний хүүхэн харааны хоорондын зай болон нүднээс уруул хүртэлх зай гэсэн хоёр харьцаа л чухалгэнэ гэж хэвлэлд бичсэн байна.
Тийнхүү, эмэгтэй хүний гоо сайхнытомъёог гаргавал,хоёр хүүхэн харааны хоорондох зай нь нүүрний өргөний 46%, нүднээс уруул хүртэлх зай нь нүүрний уртын 36% байх ёстой гэнэ.

Шинжээчид өөрсдийн дүгнэлтийг нотлох гэхдээ , Жессика Альба, Анжелина Жоли, Меган Фокс нарын нүүр царайг хамгийн гоё гэж нэрлэжээ.
Тийнхүү одоо эр хүн анхны болзоонд очихдоо,шугам болон тооны машинтай явах хэрэгтэй болж байна. Янагийн харц сохор гэдэг дээ...
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ