Түрүү бөхийн бай шагнал “Ланд круйзер-200” -г байршууллаа


Тулгар төр байгуулагдсаны 2226, Их Монгол улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн Үндэсний их баяр наадам болоход дөрвөн хоногийн хугацаа үлдээд байна. Энэ жилийн үндэсний бөхийн барилдааны түрүү бөхийн шагнал ямар байх талаар өнөөдөр Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Тоёота Моторс /Мөнххада ХХК/ компани хамтран мэдээлэл хийлээ.
"Үндэсний их баяр наадам-2017"-ын албан ёсны түнш "Тоёота мотор корпораци" сүүлийн дөрвөн жилийн турш түрүү бөхийг шинэ загварын автомашинаар урамшуулж байгаа юм. Өнгөрсөн жилийн баяр наадамд 10 даван түрүүлсэн Монгол улсын аварга Ч.Санжаадамбад тус компани цоо шинэ “Ланд круйзер-200” автомашин гардуулан өгч байсан. Энэ жил ч мөн адил хамгийн өндөр зэрэглэлд тооцогддог “VXR” ангиллын “Ланд круйзуер-200” автомашиныг түрүүлсэн бөхөд бай шагнал болгон гардуулахаар болжээ.
"Тоёота Мотор" Корпорацийн Төлөөлөгчийн газрын захирал Цүёши Аваи “Юуны өмнө үндэсний их баяр наадмаа тэмдэглэх гэж буй та бүхэнд баяр хүргэе. Тоёота мотор корпораци нь улсын баяр наадмыг дэмжиж, түнш болж дөрөв дэх жилээ угтаж байна. Биднийг дэмжин ажилладаг та бүхэнд баярлалаа” хэмээн хэллээ.
Түрүү бөхийн шагналын долдугаар сарын 13-ны өдрийн 11:30 цагаас төв талбайд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, "Тоёота моторс" корпорацийн Ерөнхий менежер Күрокава Сэйжи нар хамтран гардуулан өгнө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ