Ерөнхийлөгч морин цагт саналаа өгнө.

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох дахин санал хураалт хуульд заасны дагуу маргааш 07.00 цагт орон даяар нэгэн зэрэг эхэлнэ. Сонгуулийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээр бол 1.9 сая гаруй сонгогч бий.
Уламжлал ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж морин цагт Орос гуравдугаар сургуульд байрлах сонгуулийн санал авах хэсгийн байранд хүрэлцэн очиж саналаа өгөх бол УИХ-ын дарга М.Энхболд нийслэлийн 23 дугаар дунд сургуулийн байранд байрлах хэсгийн хороонд саналаа өгөх ажээ.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хувьд “Шинэ Монгол” дунд сургуулийн урд байрлах “Номноо” хотхонд байгуулагдсан сонгуулийн хэсгийн хороонд саналаа өгнө.
Сонгуулийн ерөнхий хорооноос иргэдийг сонгуульдаа идэвхитэй оролцож, Үндсэн хуулиар олгогдсон төрийн тэргүүнээ сонгох эрх, үүргээ хэрэгжүүлэхийг уриалж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ