Алт олборлогчид нурангид дарагдаж гурван хүн амиа алджээ

Хувиараа алт олбогчид нурангид дарагдаж гурван хүн амиа алдсан харамсалтай осол гарчээ. Тодруулбал, Өвөрхангай аймгийн төвөөс 75 км зайтай орших Уянга сумын “Бөөрөлжүүт” 6-р баг “Бөөрөлжүүтийн гол” гэдэг газарт үйл ажиллагаа явуулдаг иргэн О-ын “Баярс гоулд” бичил уурхайд 10-15 метрийн гүнд нуралт үүсч хувиараа алт олборлогчид нурангид дарагдсан тухай дуудлага өнөөдөр өглөө 5:10 цагт Өвархангай аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу онцгүй байдлын алба хаагчид цаг алдалгүй очиж одоогоор 4 хүнийг амьд, 3 хүнийг нас барсан байдалтайгаар гаргаж аваад байна. Тухайн үед уг хэргийн газар хэдэн хүн байсаныг мэдэх боломжгүй байгаа тул эрлийн ажил үргэлжилж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ