Путин G20 уулзалт үр нөлөөтэйг дурдав

Геополитикийн эрсдэл ихсэж байгаа нөхцөлд ч G20-ийн (“Их хорийн”) уулзалтөндөр түвшинд үр нөлөөтэй хэвээр байгаагэж Оросын ерөнхийлөгч Владимир Путин үзэж байна. Тэр “Handelsblatt” сонинд өгсөн ярилцлагадаа ингэж мэдэгдсэнийг РИА Новости агентлаг мэдээлжээ.
Уг уулзалтын амжилт ньэдийн засгийн байдлаас үл хамааран оролцогч бүрийн байр суурийг хүндэтгэхээс шалтгаалж байна гэж Путин үзэж байна. “Санал бодлоо оновчтой солилцож, буулт хийх арга зам эрж хайх нь “хорийн” нэг ёсны нэрийн загвар болсон юм” гэж ерөнхийлөгч дүгнэжээ.
Долоодугаар сарын 7-8-нд Гамбург хотод G20-ын дээд хэмжээний уулзалт болохын өмнө энэ ярилцлага нийтлэгдсэн байна.
Гамбургт “Их хорийн” дээд хэмжээний уулзалтын хүрээнд Путиний ажлын хуваарьт хоёр талын хэд хэдэн уулзалт орж байгааг төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков долоодугаар сарын 3-нд ярьсан юм. Оросын удирдагч францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Өмнөд Солонгосын төрийн тэргүүн Мүн Жэ Ин, түүнчилэн Японы ерхөнхий сайд Шинзо Абэ нартайуулзахыг ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков зургаадугаар сарын 29-нд товч дурдсан юм. Ингэхдээ дээд хэмжээний уулзалтын эхний өдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай хийх уулзалт хамгийн их хүлээлттэй байгаа юм, Путин, Трамп хоёр баасан гарагт хагас цаг орчмын хугацаанд уулзах ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ