Санал өгснийг баталгаажуулж баруун гарын долоовор хуруунд бэхэн тэмдэглэгээ хийж байна

Монгол Улсын ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийндахин саналхураалт өглөөний 07:00 цагаасалбан ёсоор эхэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит дахин санал хураалтадУлсын Их Хуралд суудал бүхий Ардчилсан намаас Халтмаагийн Баттулга, Монгол Ардын намаас Миеэгомбын Энхболд нар нэр дэвшин өрсөлдөж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит 7 дахь удаагийн сонгуульд нутаг дэвсгэрийн хэмжээнд аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум дүүргийн 339 сонгуулийн хороо 1983 хэсгийн санал авах байр ажиллаж байгаа юм.

Ерөнхийлөгчийн сонгуулийн нэрсийн жагсаалтад 1 сая 978 мянга 298 мянган сонгогч бүртгэгджээ. Өнгөрсөн сарын 26 нд болсон санал хураалтаар зүүн гарын долоовор хуруунд санал өгснийг баталгаажуулж байсан бол энэ удаагийн дахин санал хураалтадбаруун гарын долоовор хуруун дээр нь тусгай зориулалтын бэхэн тэмдэглэгээ хийж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ