Гүнзгий амьсгал!

Хэн амьсгалаа хянаж чадаж байна, тэр өөрийгөө хянадаг гэсэнзүйр үг энэтхэгийн йогчдод байдаг аж.Учир нь амьсгалтайгаа зориудаар ажилласныдүнд хүн эрүүл мэндээ хадгалж, сэтгэл санааны болон оюун ухааныхаа байдлыг өөрчилж болно. Харин энэ нь настай хүний хувьд нэн чухал.
Мэргэжилтнүүдийн нотлодогоор, дийлэнх олонхи хүнцээжнийюмуу гэдэсний хөндийг дэмий хүчиллэн,хурдан амьсгалж, амьсгал авах болон гаргахын хооронд богинохон зай гарган, ерөөс амьсгалж чаддаггүй гэнэ.Харин амьсгалын гимнастикзөв амьсгалж сурахад танд туслана.
Яагаад ингэх хэрэгтэй гэж?Хүн гүн амьсгалахдаа,өнгөцхөн амьсгалахын бодвол арав дахин их хүчилтөроөгч авч, ингэхдэээнэ хүчилтөрөгчийн80 хувийг чухамхүү тархи хэрэглэдэг байна.
Гүнзгий, жигд амьсгалж,амьсгалаагаргах ньэсийн тунгалгийн үйл ажиллагааг сайжируулдаг. Зориудаар гүнзгий амьсгалах нь хөгшрөлтийн үйл явцыг удаашруулдагийг орчин үеийн судалгаа харуулжээ.
Ямартай ч,хэрвээ та амьсгалын гимнастикаар нухацтай хичээллэвэл, олон мянган настай хүний туршлагын харуулж байгаагаар,таны сэтгэл санаа, биеийн болон сэтгэлгээний байдал сайн тийшээ өөрчлөгөдөнө.Ийм дасгал хийхэд шальтай цаг хугацаа шаардагдахгүй бөгөөд гэхдээ та ингэснээр энергийн ер бусын цэнэг авах болно.
Амьсгалын гимнастикийн олон арга байдаг ч,ямар ч нөхцөлд сахих хэрэгтэй нийтлэгдүрэм ч гэж бий.Юуны өмнө дасгалыг өглөө, орой хоёр минут орчим хийх хэрэгтэй.Дасгалыг хийхдээ, хоол идэхээс өмнөхюмуу хоол идсэнээс хойш нэг цагийн дараахи хугацааг сонго.Дасгал хийхийн өмнө хүзүү орчмын булчингаа суллаж, толгойгоо янз бүрийн тал руу хэд хэдэн удаа эргүүл.Дасгал хийж байхад гар болон мөрөө бүрэн суллах ёстой бөгөөд толгойгоо хойш-урагш нь хөдөлгө.
ЦЭВЭРЛЭХ АМЬСГАЛХоёр секундийн хугацаанд хамраараа амьсгал авч, гурван секунд түгж. Амьсгалаа гаргахдаа уруулаа урагш цорвойлгож, агаарыг “нарийханнүхээр” гарга.
Амьсгал гаргах хугацаа нь 12 секунд байна.Хэрвээ уушиганд бас агаар үлдсэн бол,үүнийг огцом үлээж гарга.
“ЭРҮҮЛ МЭНДИЙН” АМЬСГАЛХоёр секундийн турш хамраараа амьсгал авч, найман секунд түгжээд,дараа нь дөрвөн секундийн турш хамраараа зугуухан гарга.Амьсгалын бүрэн мөчлөгийг 1:4:2 гэсэн маягаар хийх ёстой, энд 1 нь амьсгал авах, 4 ньамьсгалахаа болих юмуу түгжих, 2 гэдэг нь амьсгалаа гаргахыг хэлж байгааюм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ